Дэлхийд анх удаа галт уулын загварыг электрон их бууны тусламжтайгаар гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НОВОСИБИРСК./TASS/. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Цөмийн физикийн хүрээлэн болон Геологи, эрдсийн хүрээлэнгийн эрдэмтэд дэлхийд анх удаа галт ууланд явагддаг үйл явцын загварыг электрон-цацрагт гагнуурт зориулсан хосгүй төхөөрөмжийн тусламжтайгаар гаргажээ.
Тэд Камчаткын Авачины галт уулнаас авсан уулын чулуулгыг хайлуулсан байна. Төхөөрөмжийг ингэж хэрэглэснээр газрын дор 40-70 км-ийн гүнд болж буй газар хөдлөлтийн идэвжилтийн үйл явцыг загварчлах, мөн хүдрийн ордуудыг судлах боломжтой болж байгаа юм.
“Хүчтэй электрон цацрагийн тусламжтайгаар газрын гүний магмигаар шахагдан газрын гадаргуу дээр гарч ирсэн уулын чулуулгыг /ксенолит/ хайлуулах туршилтыг хийснээр 40-70 км-ийн гүнд уулын чулуулгууд хайлах процессыг гадаад хүчин зүйлийн нөлөөлөлгүйгээр ажиглах боломжтой төдийгүй ксенолитуудад бичил найрлагууд хэрхэн шилжиж байгаа, мөн хүдрийн ордууд хэрхэн үүсдгийг харах боломжтой болж байгаа юм. Ийм маягаар бид гүний процессоос авахуулаад чулуулгыг газрын гадаргуу дээр гаргах хүртэлх үйл явцын хэлхээг гаргах боломжтой. Мөн математик, физик загваруудын тусламжтайгаар газар хөдлөлтийн /сейсмик/ идэвхжлийн төлвийг гаргаж, ордуудыг судлах боломжтой болж байгаа юм. Энэ туршилт дэлхийд анх удаагаа хийгдэж байгаа, учир нь уг төхөөрөмж бол хосгүй төхөөрөмж юм” гэж эрдэм шинжилгээний ахлах ажилтан В.Шарапов ярьж байна.
Эрдэмтэн Юрий Семеновын үзэж байгаагаар, ксенолитуудыг хайлуулсан төхөөрөмж нь электрон цацрагт гагнуурт зориулагдсан ажээ. Түүний тусламжтайгаар 10 см хүртэл зузаантай металл гадаргууг гагнах, мөн цельсийн 3300 градуст Менделеевийн системийн хамгийн өндөр хэмд хайлдаг элемент болох гянтболд /вольфрам/-ыг хайлуулах боломжтой аж. “Энэхүү төхөөрөмжийг ашиглан Оросын цэргийн аж үйлдвэрийн салбарын захиалгуудыг ч биелүүлэх боломжтой. Мөн энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар нимгэн пленк, нанонунтаг зэргийг гарган авах бүрэн боломжтой” гэж Ю.Семенов ярилаа.

О.Барс