“Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүллээ

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-11 17:37:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, спот ханш бүрдэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүллээ.

Дээрх ажлыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй аж.
 
“Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулах зорилгоор Монголын банкны холбооны Удирдах зөвлөлөөс “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан байна.
 
Голомт банк, Хаан банк, Сангийн яамнаас  Монголд анх удаа валют арилжааны цахим талбар нээгдсэнтэй холбогдуулан “Иргэн, ААНБ цахим арилжааны талбарт оролцох боломж”, “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрмийн ач холбогдол”, “Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны зах зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ