Хятад улс инновацийг дэмжихийн тулд хил дамнасан 50 төвийг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН./TASS/. Хятад улс ойрын таван жилийн хугацаанд олон улсын инновацийн үйл явцыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд хил дамнасан 50 эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдлээ.
“Хятад улс “бүс, зам”-ын шинжлэх ухаан, техникийн зохих механизмыг ажиллуулж эхлүүлэхийн тулд бусад орнуудтай инновацийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байна. Энэ зорилгоор бусад орнуудтай хамтарсан 50 эрдэм шинжилгээний төвийг байгуулна” гэж Хятадын удирдагч мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Хятад улс ойрын таван жилд гадаадын 2 мянга 500 гаруй залуу эрдэмтдийг богино хугацааны шинжилгээ судалгааны төслүүдэд татан оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүний зэрэгцээ, эрдэм шинжилгээ, техникийн асуудлаар мэргэшсэн 5 мянга орчим удирдах ажилтнуудыг бэлтгэх юм.

5 дугаар сарын 14-15-нд Бээжин хотод “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалт болж, 1 200 гаруй хүн, тэдний дотор 28 орны төрийн дээд удирдлагууд оролцож байна.
О.Барс