Эрдэмтдийн үндэсний зөвлөл байгаль хамгаалах журмын эсрэг материалыг УМБГ-т өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХөдөө орон нутагт байгаль орчинд халтай, хууль бус үйлдэл газар авч буйг Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ хамтран байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн шинжтэй материал, дүрс бичлэгийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн өгчээ.
Эдгээр байгууллага энэ сарын 23-25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл,Баруунбаянулаан сумын алт олборлогч компани, иргэдийн үйл ажиллагааг шалган, газар дээр нь бичлэг хийжээ. Уул уурхайн олборлолтоос болж байгаль, уул, ус бохирдохоос гадна малын өвчин даамжирсан тул дээрх үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг шалгуулахаар болсон гэж Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Цэрэнчимэд ярив.
Ж.Батсайхан