Зүлгэн дээгүүр явсан иргэнийг 2000 төгрөгөөр торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:39:06

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор төв суурин газрын тохижилт, ногоон байгууламжийн талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулж гарцгүй ногоон байгууламж зүлгэн дээгүүр явсан иргэнийг 2000 төгрөг, морин тэрэг, авто тээврийн хэрэгслийг 5000-8000 төгрөгөөр торгохоор болжээ.

Мал амьтдыг хариулгагүй орхиж таримал, мод, зүлэг, цэцэрлэгжсэн талбай зэрэг ногоон байгууламжинд оруулсан тохиолдолд хууль ёсны эзэмшигчийг тогтоотол тодорхой цэгт хашиж, гаргасан зардлыг буруутай этгээдээр төлүүлж хариуцлага тооцох гэнэ.  Хашааны хураамж хоногт бод мал, нохой гахай 3000 төгрөг бол бог мал 2000 төгрөг байх бөгөөд хашаанд байх хугацаанд идсэн өвсийг хураамж дээр нэмж тооцон авахаар тогтоолд тусгажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ