Цаг агаарт нөлөөлөх 4 ноцоох зуухыг бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-21 00:26:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар хуурайшилтай 23 сумын 17 сум нь  түймрийн эрсдэл өндөр хуурайшилттай, түймрийн эрсдэл их аюултай гэсэн хэмжээнд байгаа учраас цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицээс аймгийн нутаг дэвсгэрийн баруун 4ш ноцоох зуухыг байрлуулж, түүний түлш, үйл ажиллагааны бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.
Тухайлбал Цагаан-Уул сумын Агар багийн Их Богдын өвөрт нутаглаж буй Д.Ядамдорж, Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн Согоотын даваанд нутаглаж буй Д.Очир нарт ноцоох зуухыг ажиллуулах тухай түүний аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа, зөвлөгөө өгч Д.Ядамдорж, Д.Очир нартай хөдөлмөрийн түр гэрээ байгуулан тухайн сумын Засаг дарга Ус цаг уур орчны шинжилгээний газрын  дарга нар баталгаажуулжээ. Мөн  Баянзүрх, Ренчинлхүмбэ сумдын нутагт байрлуулсан ноцоох зуухыг сумдын цаг уурын өртөөний техникч М.Батхуяг, П.Амартүвшин нарт хариуцуулан ажиллуулахаар шийдвэрлэж холбогдох заавар зөвлөмж, түр гэрээ зэргийг сумын Засаг даргаар баталгаажуулахаар өртөөдийн даргад хүргүүлээд байгаа ажээ. Ийнхүү бэлтгэл байдлыг бүрэн хангасны дараа цаг уурын байдлаас хамаарч цаг агаарт хэзээ нөлөөлөхийг товлох ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ