"Ахмадын өргөө"-ний шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 13:04:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ахмадуудад зориулан барих өргөөний шав тавих ёслол боллоо. 2017 онд Өвөрхангай аймгийн ИТХ-аас зарласан “Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж буй хамгийн том ажил болох “Ахмадын өргөө”-г ахмадын баярын өдөр буюу 10 дугаар 1 гэхэд ашиглалтад оруулсан байхаар тус аймгийн "Ган нэгдэл" компани тендерт ялан авсан байна.
Тэрбум 70 сая төгрөгийн төсөвт өртөгт батлагдсан уг барилгын ажлыг Монгол улсын гавьяат барилгачин Л.Төмөрбаатар захиралтай “Ган нэгдэл” ХХК-иас  867 сая төгрөгт багтаан барих бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас 400 сая, НХХЯ-аас 100 сая төгрөгийг энэ удаа олгож, үлдсэн 350 сая төгрөгийг ирэх жил санхүүжүүлэх учраас тус компани өөрийн хөрөнгөөр барьж босгох ажээ.
Ахмадын өргөө хоёр давхар барилгатай байх ба хурал цуглаан, спорт, урлагийн үйл ажиллагаа явуулах болон чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх тоглоом наадгай бүхий өрөөнүүдтэй байх юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ