Хэнтий аймаг дахь МСҮТ-ийнхөн эрүүл мэндийнхээ төлөө нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын “Эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил” хөтөлбөрт Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчид нэгдэж, өглөө бүр 15 минут дасгал хөдөлгөөн хийж эхэллээ.
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж, эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой хэмээн мэргэжлийн эмч зөвлөдөг байна.

Хэнтий аймаг дахь МСҮТ нь 70 гаруй багш ажилчидтай бөгөөд өнгөрсөн өвөл 7 мэргэжлээр 150 гаруй суралцагч, энэ хавар 196 суралцагч 13 мэргэжлээр суралцан төгсөж байна.
Д.Одонтунгалаг