Залуу хосууд харилцааны тулгамдсан асуудлуудаа ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Улиастайд Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Аз жаргалтай гэр бүл" өдөрлөгийг зохион явууллаа.
Энэхүү өдөрлөгт аймгийн тусгай чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын албан хаагчдын 9 гэр бүлийн 18 залуу хос оролцжээ. Энэ үеэр гэр бүлийн эерэг зөв харилцааны талаарх нээлттэй ярилцлага, сургалт болжээ.
Нээлттэй ярилцлага сургалтын үеэр залуу хосууд өөрсдийн амьдрал дээр тулгардаг харилцааны янз бүрийн бэрхшээлийг хэрхэн яаж давах, биенээ уучлах, урамшуулах гээд нүүр тулсан нээлттэй уулзалт боллоо. Мөн үеэр "Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг" хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, "Ханьтайгаа хамтдаа" хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулжээ. Ханьтайгаа хамтдаа тэмцээнээр хосуудын хамтдаа хэрхэн авхаалж самбаатай нэг баг болж оролцож байгаагаар дүгнэж тэргүүн байрыг Цагдаагийн Мөрдөн байцаагч, дэслэгч М.Ханбүргэдийн гэр бүл, хоёрдугаар н.Сүхбатын гэр бүл, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 325-р ангийн алба хаагч н.Отгонцоожийн гэр бүл тус тус эзэлжээ. Ийнхүү залуу гэр бүлүүд нэгэн өдрийг хамтдаа сурч, судлаж уралдаж өнгөрөөлөө.