Арвайхээрийн 100 өрхийг хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 16:58:08

Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан Арвайхээр сумын 100 өрхийг хөгжүүлж байна.

Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж буй уг төлөвлөгөөний дагуу иргэдэд  эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх найман төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал “Орчны эрүүл мэнд болон ундны усыг гэрийн нөхцөлд хэрхэн зөв хадгалж, хэрэглэх вэ”, “Идэвхитэй хөдөлгөөн болон зөв зохистой хооллолт”, “Архи тамхины хор уршиг”, “0-5 настай хүүхдийн эрүүл мэнд” зэрэг сэдэв бүхий сургалтыг энэ сард зохион байгуулж, 50 орчим иргэн идэвхтэй хамрагдаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ