Кувейт улс Түлэнхийн төв барихад зориулан 8 сая доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-24 09:53:17
КУВЕЙТ. /KUNA/. Монгол Улсад Түлэнхийн ба гэмтэл, согог судлалын үндэсний төв барихад 8 сая долларын санхүүжилт хандивлах тухай хэлэлцээрт Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан өчигдөр гарын үсэг зуржээ.

Тус сангийн тэргүүн Абдулваххаб Аль-Бадер, Монголын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ж.Мөнхбат Кувейт улсад айлчилж байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотод баригдах тус төв нь түлэгдсэн болон ясны бэртэл гэмтэлтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна гоо сайхны хагалгаа болон нөхөн сэргээх эмчилгээ хийх юм.

2018 оны 12 дугаар сард ашиглалтад орох тус төвийг барих, тоног төхөөрөмж авахад хандивын мөнгийг зарцуулна.

Тус төвийг барихад 10 сая доллар шаардлагатай ажээ.

/http://www.kuna.net.kw/ArticleDetails.aspx?id=2613511&Language=en/
Г.Доржханд
Холбоотой мэдээ