Цагдаа нарт дугуй хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-26 16:13:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын ажлын албанаас цагдаагийн хэлтсийн алба хаагчдад "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эргүүл хөтөлбөр"-ийн хүрээнд унадаг дугуй хүлээлгэн өгөв.

ЦЕГ-аас хэрэгжүүлж буй дугуйтай цагдаагийн эргүүлийн үйл ажиллагааг дэмжиж эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад  унадаг дугуй өгч буй юм.
Дугуйт эргүүл нь дулааны улиралд гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй газруудад ажиллахаас гадна иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой  гэдгийг албаныхан хэллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ