Баян-Өлгий аймгийн музей 5258 үзмэртэй
ФОТО МЭДЭЭ
Баян-Өлгий аймгийн музей анх 1948 онд байгуулагдсан. Тус Музей нь 5258 үзмэртэй. Сүүлийн 4 жилд ард иргэдийн дэмжлэгээр 300 орчим үзмэрийг шинээр тавьж, музейн сан хөмрөгийг баяжуулжээ. Түүнчлэн байгууллагын төсөвт шинээр үзмэр худалдаж авах зардал байхгүйн улмаас иргэдийн гарт байгаа түүх, соёлын дурсгалууд эвдрэх, устаж үгүй болох, гадаадын жуулчдад зарагдах явдал ихээр гарч байгааг музейн удирдлага хэлж байна.
Аймгийн музей 2016 онд 18,000 орчим хүнд үйлчилгээ үзүүлснээс 750 гаруй нь гадаадын жуулчид байжээ. Өнөөдөр аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, музей сонирхох асуудлыг аяллын хөтөлбөрт тусгуулсан байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн боловсрол, танин мэдэхүйн ажлуудыг тогтмол зохин байгуулах зорилт тавин ажиллаж байгаа тус музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдээс уншигч та бүхэнд толилуулж байна.
Ө.Нурболат