Хоёр мянгаад айл дулаан баригч ашигладаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 14:43:39

Түлшний зардалд хэмнэлттэй, утаагүй, G-Saver хэмээх дулаан баригч  бүтээгдэхүүнийг БНСУ- ын “Гүүд Нэйборс” Олон улсын Төрийн бус байгууллага Сайнцагаан сумын гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ.

Гэхдээ 135 мянган төгрөгийн үнэтэй дулаан баригчийг иргэд 35 мянган төгрөгөөр авах бөгөөд үлдсэн 99 мянган төгрөгийг “Гүүд Нэйборс” байгууллага санхүүжүүлэх ажээ.

Нийт 2000 ширхэг дулаан баригчийг айл өрхүүдэд нийлүүлнэ. Сайнцагаан сум 4260 гаруй өрхтэй. Үүний 690 нь малчин өрх, 1200 гаруй нь төвлөрсөн халаалттай орон сууцанд аж төрдөг гэж тооцоход гэр хороололын 2300 гаруй айл өрх дулаан баригчийг ийнхүү хямд өртгөөр худалдан авах боломжтой юм байна.  

G-Saver нь түлшний зардлыг 45 хувь хэмнэж, дулааныг 3 цаг барьдаг, агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд энэ долоо хоногт эхний 300 ширхэг дулаан баригч ирнэ гэдгийг Сайнцагаан сумын Засаг дарга М. Баянсан хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ