Дулаан баригч тараахад 20 гаруй иргэн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 16:06:06

Айл өрхийн түлшний зардлыг хэмнэж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төвийн гэр хороололын айл өрхөд G- Saver хэмээх дулаан баригч бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаатай холбогдуулан Сайнцагаан сумын 20 гаруй иргэн түр ажлын байртай болж байна.

Тодруулбал, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч БНСУ- ын “Гүүд Нэйборс” Олон улсын ТББ дулаан баригч бүтээгдэхүүн тараахдаа тус сумын ажил эрхлээгүй хорь гаруй иргэнтэй хамтран ажиллахаар болжээ.  

Иргэд хоёр сарын хугацаатай ажиллана. Ингэхдээ дулаан баригчийн талаар айл өрхүүдэд мэдээлэл хүргэн, худалдан авсан айл өрхөд ашиглалтын заавар зөвлөгөөг өгч, бүтээгдэхүүнийг зууханд нь суурилуулж туслах  юм байна. Зуучилж, мэдээллээр ханган дулаан баригчийг нийлүүлсэн айл өрх тутамд иргэд 8000 төгрөгөөр тооцон урамшуулал авна.

Хамтран ажиллах иргэдэд G- Saver- ийн талаар ойлголт, зааварчилгаа өгөх сургалтыг хөтөлбөр хэрэгжүүлэгч “Гүүд Нэйборс” ТББ- ын төлөөлөл өнөөдөр зохион байгуулсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эхний 300 ширхэг дулаан баригчийг хүлээн авснаар иргэд ажлаа эхлэх ажээ.

Дундговь Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ