Усанд осолдохоос болгоомжлохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-06 15:40:10

Улаанбаатар/МОНЦАМЭ/  Урин дулааны улиралд  эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж голын эрэг орчмоор амарч зугаалах нь ихэсдэг.  Энэ үеэр хүүхдээ болон согтууруулах ундаа хэтрүүлсэн хүмүүст анхаарал хяналт тавихыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Саяхан Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ -Уул багийн Гялгарын хясаа гэх газар тус сумын харьяат 4 настай эмэгтэй хүүхэд голын усанд унаж амиа алдсан мэдээлэл тус газарт иржээ. Энэ хэргийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж байна. Тиймээс голын усанд орох, голын ойр хавьд зугаалж байхдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ, ЦЕГ-аас анхаарууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ