Москва чанартай оффисын үл хөдлөх хөрөнгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-29 18:10:43

“Бид жил бүр Москвагийн хот хөгжлийг дэлхийн нийслэл хотуудын хот  байгуулалтын хөгжлийн  үзүүлэлттэй харьцуулсан судалгааг  олон улсын агентлагт  захиалдаг.

Энэ удаа бид Олон улсын нэр хүнд бүхий “PricewaterhouseCoopers” (PwC)консалтинг компанид захиалсан. Үүнд  Москва хотыг  Нью-Йорк, Лондонгийн  хот байгуулалтын бүхий л үзүүлэлтүүдтэй  харьцуулсан судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар, бид чанартай офиссын үл хөдлөх хөрөнгийн  жилийн дундаж өсөлтөөр  дэлхийд тэргүүлж байна. Үл хөдлөх хөрөнгийн  худалдааны хэмжээгээр Бээжин хотын дараа  орж байна“ гэж Москва хотын Барилга хот байгуулалтын  бодлого хариуцсан дэд дарга Марат Хуснуллин сурвалжлагчид  ярив.

Тэбрээр  Оросын нийслэл   төмөр замын сүлжээний нягтралаар Берлины удаах байранд  орсон бол гудамж- замын сүлжээний барилгын өсөлтөөр Берлин, Сингапурын дараа  орсон гэв. Түүнчлэн хотын дэд дарга яриандаа,  Москва хот таван жилийн хугацаанд шинээр барьсан  орон сууцныхаа тоогоор Нью-Йорк, Лондон хотыг  ардаа орхижээ. Өнөөдөр Москвагийн нэг иргэнд 1,74 кв метр талбай ноогдож байна” хэмээн уламжлав. 

Мөн  PricewaterhouseCoopers (PwC) судалгаагаар, гурван нийслэл хотын дотроос  Москва хот дэлхийн  хамгийн ногоон хотоор тодорсон төдийгүй , Нью-Йоркоос хоёр дахин  болон Лондонгоос хоёр хувиар илүү аж. Мөн Москва хот гудамж, талбайн үнэгүй Wi-Fi  буюу интернэтийн тоогоор  дэлхийд хоёрдугаар байранд жагсчээ. 

“PricewaterhouseCoopers” (PwC)консалтинг компаний хот  байгуулалтын  судалгаанд  Нью-Йорк, Сингапур, Лондон, Берлин, Токио, Сөүл, Хонконг болон бусад орны нийслэлүүд ч хамарсан байв.

Москва хот.А.Огторгуймаа   

Холбоотой мэдээ