Индонез улс арлуудаа нарийвчлан тоолж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ЖАКАРТА. /ВВС/. Индонез бол маш олон арлаас бүрддэг улс юм. Тус улс арлуудаа хэзээ ч бүрэн тоолж байгаагүй аж.
1996 онд батлагдсан хуульд “Индонез бол 17 508 арлаас бүрдсэн дэлхийн хамгийн том олтриг юм” гэж дурдсан байдаг.
Тус улсын Засгийн газар наймдугаар сард болох НҮБ-ын хуралдаанаас өмнө арлуудынхаа тоог илүү нарийвчлан гаргахыг зорьж байна.
НҮБ-тай хамтран бүх арлын тоог гаргаж, бүртгэснээр улсынхаа өргөн уудам газар нутаг болон загас агнуурын нөөцийг хамгаалж чадна гэж Индонезийн албаны хүмүүс найдаж байна.
НҮБ-ын Далай тэнгисийн тухай хуулийн талаарх конвенцид “далай тэнгисийн усаар хүрээлэгдсэн хуурай газрыг арал гэнэ” гэж тодорхойлсон байдаг юм.
Наад зах нь нутгийн хоёр оршин суугч нэрлэж байвал тухайн арлын нэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, нийтэд зарладаг байна.
Индонез нь одоогийн байдлаар тоолсон бүх арлын газар нутгийг нийлүүлээд 1.9 сая км2 нутаг дэвсгэртэй юм.
Наймдугаар сард болох НҮБ-ын хуралдааны үеэр наад зах нь 1700 арлыг одоогийн арлуудынхаа тоон дээр нэмж оруулахаар зорьж байгаагаа Индонезийн Далай тэнгис, загас агнуурын яамны арал тоолох ажлын хэсэг мэдэгдсэн байна.

Тус ажлын хэсэг мэдэгдэхдээ “Индонезийн нутаг дэвсгэр, нөөц баялгийг хамгаалах зорилгоор арлуудыг тоолж байна. Манай улсын нутаг дэвсгэрт хамаарах усанд гадаадын загасчид хууль бусаар загасчилсны улмаас жил бүр хэдэн тэрбум долларын хохирол учруулдаг” гэлээ.
Индонезийн нийт арлын 60 хувь нь нэргүй буюу арал мөн гэсэн албан ёсны статусгүй байгаа учир тэдгээр арлыг бусад улс орон хялбархнаар өөрийн харьяаных болгохыг үгүйсгэх аргагүй юм.
2002 онд Олон улсын шүүх газар нутгийн маргаантай холбоотой асуудлаар Малайзын талд шийдвэр гаргаснаар Индонез хоёр арлаа алдаж байжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн түвшин цаашид зогсолтгүй нэмэгдсээр байвал Индонез хэдэн мянган арлаа алдаж болзошгүй гэж байгаль орчин хамгаалагчид мөн анхааруулсаар байна.
Г.Доржханд