Тэтгэвэр тогтоолтын шинэ арга барилыг Дорнодод туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-08 16:00:25
Дорнод /МОНЦАМЭ/. Тэтгэвэр тогтоолтын явцад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг Баянгол дүүрэг, Дорнод аймгийн ЭМНДХ-т туршина. Одоогоор нэг л байцаагч тэтгэвэр тогтоолтыг гардан хариуцаж байгаа нь зөрчил дутагдал үүсэх шалтгаан болж байна гэж улсын хэмжээнд явуулсан хяналт шалгалтын дүгнэлтэд дурджээ.
Өөрөөр хэлбэл, тухайн иргэнээс баримт бичгийг хүлээж авах хүн нь нийгмийн даатгалын хамгийн шилдэг сайн мэргэжилтэн байх ёстой гэж үзэж байгаа юм. Баримт сэлтийг НД-ын байгууллага хүлээж авсны дараа тогтоолт, олголт хийх мэргэжилтнүүдийг томилж, эцсийн шатанд хяналтын байцаагчаар дамжихаар зохицуулсан байна.
Хяналт шалгалтаар 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1 тэрбум 873.8 сая төгрөгийн зөрчил илэрсэн буюу 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөг дутуу олгосон, 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөг илүү олгосон зэргээс тэтгэвэр тогтоолтын явцад байцаагчийн оролцоо харагдаж байна гэж НДЕГ-ын дэд дарга Г.Саран ярив. Гэхдээ энэ мэт зөрчил нийслэлд өндөр байгаа гэнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ