Хөгжил Политехник коллежийн 71 дэх төгсөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-09 10:58:12
Ховд/МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтныг 1944 оноос эхлэн Ховд аймаг дахь "Алтан гадас" одонт Хөгжил Политехник коллеж  бэлтгэж ирсэн.
Далан жилийн түүхтэй тус сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 27 мэргэжлээр 1000 гаруй суралцагч суралцаж байна. Энэ хичээлийн жилд тус сургуулийг 19 мэргэжлээр 447 суралцагч төгсөж буйгаас хоёр дахь төгсөлтийнхөн 71 дэх удаагийн эрдмийн баяраа сурган хүмүүжүүлэгч багш, эрдэмтдийнхээ хамт тэмдэглэж мэргэжлийн үнэмлэх, диплом, энгэрийн тэмдэгээ гардав. 
Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг тус сургуулийг  малын бага эмчээр 38, барилгын техникчээр 13 хүн төгсөж мэргэжлийн диплом авч, энгэрийн тэмдэг зүүсэн бол үсчин,гоо сайхан, тогооч гэх мэт 17 мэргэжлээр 178 төгсөгч мэргэжлийн үнэмлэхтэй болжээ. 
Тус сургуулийг төгсөгчид барилгын салбарт амжилттай ажиллаж буйгаас гадна хувиараа үсчин, гоо сайхан, хоол цайны газрууд ажиллаж,  ажилтай орлоготой амьдарч  байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ