Япон, Хятад, Өмнөд Солонгос улсууд хамтран Арктикийн судалгаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-06-09 15:08:20
ТОКИО. /Nikkei/.   Япон, Хятад, Өмнөд Солонгос гурван улсын дээд түвшиний уулзалт пүрэв гарагт болж ирээдүйн шинэ тээвэрлэлтийн замыг нээж нөөц баялгийг илрүүлэх зорилгоор Арктикийн мөсөн далайд шинжлэх ухааны хамтарсан судалгаа шинжилгээ явуулахаар харилцан тохиролцсон байна.

Зүүн Азийн улсууд Арктикийн мөсөн далайг тойрон орших ОХУ болон АНУ гэх мэт улс орнуудын ард хоцорч үлдэхийг хүсэхгүй байгаа юм. Токио, Сөүл, Бээжин хотууд тус бүс нутагт чиглэсэн олон улсын цар хүрээтэй ажлуудад оруулах хандив тусламжаа нэмэгдүүлэх болно гэж уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурьджээ.

АНУ, ОХУ, болон Европын улс орнууд 2020 оны зун Арктикийн судалгаа шинжилгээг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. БНХАУ, БНСУ, Япон улсуудын хувьд эдгээр бүс нутагт цаашдаа ирээдүйд бизнес эрхлэх боломжийг хайн судалгааны хөлөг онгоц, мөс зүсэгч хөлөг онгоцуудаар хангах юм байна. Азийн эдгээр гурван орон 2015 оны 11 дүгээр сараас хойш Арктикийн асуудлаар 2 дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд дараагийн уулзалт 2018 онд Хятадад болно.

Х.Сарнай 
Холбоотой мэдээ