Украины шоронд 1354 хүн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-30 13:47:17

МОСКВА. /TASS/. Наад зах нь 1354 хүнийг Украин шоронд хорьж байна гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын хүний эрхийн омбудсмэн Дариа Морозова мэдэгдэв.

"Одоогийн байдлаар 1354 хүн Украины шоронд байна гэсэн албан ёсны бүртгэл байгаа боловч бодит тоо үүнээс олон ч байж магадгүй. Сураггүй болсон 480 хүн байгаа. Тэдэнд юу тохиолдсон нь тодорхойгүй байна" гэж тэрбээр мэдэгдсэнийг “Donetsk” агентлаг уламжилжээ.

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганск Украинтай 9:11 хэлбэрээр олзлогсдыг өчигдөр солилцсон байна.

“Би солилцоогоор авсан хүмүүстэй ярилцсан. Тэдний хэлснээр, Украины төрийн үйлчилгээний байрны хонгилд тус улсын бүртгэж аваагүй хэдэн мянган хүн байгаа” гэж Морозова мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ