Б.Энхбаяр: Хайгуул, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгааг манай суманд мэдэх хүн цөөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Алтай сум байгалийн баялаг ихтэй, баян тансаг нутаг. Тус сумын нутагт гар аргаар эрдэс баялаг олборлож буй иргэд ч бий. Тус суманд газрын баялгийн хайгуул хийх, ашиглах 38 лиценз байдаг. Энэ лиценз зөвшөөрлүүдийг цэгцлэх, гар аргаар алт олборлогчдыг хэрхэн зохицуулж ажиллуулж байгаа талаар Алтай сумын засаг дарга Б.Энхбаяраас тодрууллаа.
-Сүүлийн үед Алтай суманд гар аргаар алт олборлолт ихсэж байгаль дэлхийд халтай үйл ажиллагаа явагдаж байгаад иргэд бухимдалтай байдаг. Та сумын Засаг даргын хувьд энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай Алтай суманд эрдэс баялгийн хайгуул хийх, нөөц тогтоох, ашиглах тусгай зөвшөөрөл 38 байна. Сумын удирдлагууд ,ард иргэд заримыг нь мэдээгүй байдаг. Энэ нь бас учиртай юм байна лээ. Тухайн лиценз хүсэгчийн материал суманд ирэхдээ хугацаа давчуу ирдэг. Уг нь 30 хоногт багтаан хариу өгөх ёстой боловч энэ хугацаандаа багтдаггүйгээс болоод дээрээс /Ашигт малтмалын ерөнхий газар/ автоматаар зөвшөөрөл олгочихдог юм байна. Ихэнх зөвшөөрөл ийм байдалтай юм байна лээ. Үүнийг цэгцэлж холбогдох байгуулагуудтай холбоо тогтооно гэж бодож байна. Алтай сумын нутаг дэвсгэр манай иргэдийн мэдэлд байх ёстой хэдий ч газар бол төрийн өмч гэдгийг мартаж болохгүй. Иргэд, гадны байгууллагууд манай нутаг дээр хайгуул хийж байна. Энэ нь замбараагүй байдал үүсгэж, байгаль дэлхий сүйтгэж байгааг болиулах хэрэгтэй гэж иргэд бухимдалтай байдаг. Бид лизенцийн эзэдтэй ч, иргэдтэй ч хуулийн хүрээнд л асуудал шийдэх ёстой.
-Гар аргаар алт олборлодог маш олон иргэд бий шүүдээ, тэдний тухайд сумбаас ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?
-Харин орон нутагт гар аргаар алт болборлож буй иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, нөхөрлөл, хоршооны хэлбэрт оруулах нь зүйтэй гэж үздэг.
Ингэхийн тулд сумын ИТХ-аас тухайн нөхөрлөлийн гишүүд зөвшөөрөл хүсч, тэр хүсэлт засаг дарга дээр ирээд Ашигт Малтмалын Газар хянаж үзээд,зөвшөөрөл олгож болохуйц газар эсэхийг нягтлан хариу ирүүлдэг. Энэ нь бас хугацаа алдсан,шат дамжлага ихтэй юм шиг санагддаг. Хэрвээ нэгэнт ингээд зөвшөөрөл авчихвал бүлэг, хоршоодыг бодлогоор дэмжиж ажиллаж болно. Гэхдээ эрдэс баялаг олборлогчид, гар аргаар алт олборлогчдын аль нь ч бай зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай л тулгарна. Нөхөн сэргээлт хийх ажилд зохих шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллана.

А.Бямбасүрэн