Дархан хилээ манах цэрэг эрс тангарагаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын зүүн өмнөд хилийн манаа Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар ангид алба хаахаар ирсэн эр цэргүүд энэ сарын 18-нд тангарагаа өргөлөө.
Тус ангид хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар ирсэн 20 гаруй байлдагч сургалтын төв дээрх 45 хоногийн цэргийн сургуулилт, бэлтгэлээ дуусгаж эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэв. Хилийн 0108 дугаар ангид алба хааж буй хүүхдүүдээ эргэхээр ирсэн ар гэрийнхэн, аав ээж, ах дүү нарыг ангийн бие бүрэлдэхүүн хүлээн авч анги нэгтгэлийнхээ үйл ажиллагаа, орчин нөхцлийг танилцуулснаас гадна цэрэг, офицерууд урлагийн бяцхан тоглолт үзүүлсэн.
Цэргүүд нэг жилийн хугацаанд Замын-Үүдийн авто замын боомтын шалган нэвтрүүлэх хэсэг, суудлын галт тэрэгний болон ачаа тээврийн галт тэрэгний хөдөлгөөнд хяналт шалгалтыг хийх үүрэг гүйцэтгэж ажиллана. Хилийн 0108 дугаар анги нь таван хошуу малтай бөгөөд өвөл хаврынхаа хэрэглэх махыг өөрсдөө бэлтгэдэг төдийгүй хөрш Эрээнээс хүнсний төрлийн ямар ч бүтээгдэхүүн авдаггүй, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гэрээт байгууллагаар дамжуулж хэрэглэдэг байна.

Х.Эрдэнэбулган