Аймгийн төсөв 1.2 тэрбум төгрөгөөр өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 16:02:11
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн төсвийн орлого өнгөрсөн жилийнхээс 32.2 хувь буюу 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Оны эхний таван сарын байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт 5.1 тэрбум төгрөг болсон бол зарлага 28.8 тэрбум төгрөг болжээ.

Төсвийн орлогын 85.8 хувийг татвар, 14 хувийг татварын бус орлого, 0,7 хувийг хөрөнгө борлуулж бүрдүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс татварын орлого 3.6 нэгжээр буурав. Харин татварын бус орлого 3.5 нэгжээр, хөрөнгө борлуулсны орлого 0.1 нэгжээр тус тус нэмэгдсэн юм.
Эхний таван сарын байдлаар аймаг, орон нутгийн төсвийн орлого 133.7 хувиар биелэгдэв. Харин үндсэн нэрийн татварын орлогуудаас хувь хүний орлогын албан татвар, бууны албан татвар, нохойн албан татвар, өмч хувьчлалын орлогын төлөвлөгөөнүүд биелэгдээгүй байна.
Аймгийн нийт гурван шатны орлогоос нийт 7.7 тэрбум төгрөг болсон бол аймгийнх 3.7 тэрбум төгрөг буюу 47.8 хувь, сумынх 1.5 тэрбум төгрөг буюу 19.1 хувь, улсынх 2.6 тэрбум төгрөг буюу 33.1 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
Аймагт төвлөрүүлэх төсвийн орлогын төлөвлөгөө 3.7 тэрбум төгрөг болж 112.1 хувь биелсэн бол Баянцагаан, Алтанбулаг, Эрдэнэ, Угтаал, Баянхангай, Зуунмод, Жаргалант, Борнуур, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт, Баянчандмань, Баяндэлгэр, Мөнгөнморьт зэрэг сумдууд төлөвлөгөөг 35.9-0.7 хувиар тасалдуулаад байна.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ