Эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-06-22 17:42:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат өнөөдөр Харвардын их сургуулийн профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар ЭМЯ, Харвардын их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, тус их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцов. Энэ хүрээнд Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ нь анагаахын  багш, эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр юм. Дэлхий дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгосон байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ