Умард Солонгосын ГХЯ цахим хуудастай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгосын ГХЯ албан ёсны цахим хуудастай боллоо. Энэ цахим хуудсыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө сурталчлах зорилгоор нээсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Өчигдөр нээсэн уг цахим хуудсанд тус улсын явуулж буй дипломат үйл ажиллагааны талаар мэдээлж, ГХЯ-ны албан ёсны мэдэгдлүүдийг нийтэлж байх аж. Мэдээ мэдээллийг солонгос болон англи хэлээр гаргах юм.
“Манай улс 160 улс оронтой дипломат харилцаатай. Тиймээс манай улсын гадаад харилцаа ба дипломат бодлогын талаарх хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ цахим хуудсыг нээлээ” гэж Пхеньян тайлбарлажээ.

Г.Доржханд