Малчдын гар утсанд цаг агаарын мэдээ авах төхөөрөмж суурилуулна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:33:35

Ховд аймгийн Алтай сумын ЗДТгазар багуудын малчдын утасны дугаарын жагсаалт гаргаж, малчид жимобайлаар холбогдож мэдээлэл авч байна. Мерси кор Олон улсын байгууллагатай хамтран малчдын гар утсанд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ хүргэх тоног төхөөрөмж суурилуулах туршилтын  ажил хийж байна.

Бодонч, Барлаг багийн 21 өрхийг малжуулж, 1600 тн хадлан,150 тн гар тэжээл бэлтгэжээ. Баг бүрт зархирамж гарган хэрэгжсэнээр бэлчээр ашиглалт сайжран, өвөлжөө, хаваржааны бэлчээр нөөцөлж, зун, намрын  отор нүүдэл хийж мал сүргээ дундаас дээш тарга хүч авахуулжээ.

Мөн сумын төвийн албан газрууд Хөшөөтийн уурхайгаас 1000 тн  нүүрс татах гэрээ хийж,1 тн нүүрсийг айл өрх 40,0 мян төгрөг,албан газрууд 60,0 мянган төгрөгөөр олгохоор төлөвлөжээ.

                                                                                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ