"Говь" ХК маргаашнаас үйлдвэрлэлээ хэвийн явуулж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-06-24 18:46:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гал гарч, дээврийн давхрын 80 гаруй хувь нь шатсаны улмаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан “Говь” ХК компани үйлдвэрлэлээ сэргээж, маргаашнаас эхлэх болжээ.
Энэ сарын 14-ний өдөр тус үйлдвэрт их хэмжээний гал гарч багагүй хохирол амссан. Дээврийн засварын улмаас гал алдсан гэж таамаглаж байгаа ч ослын шалтгааныг цагдаагийн байгууллага албан ёсоор тогтоохоор ажиллаж байгаа юм. Хохирлын хэмжээг мөн тогтоогоогүй байгаа ч үйлдвэрийн түүхий эд, бараа, бүтээгдэхүүн болон тоног, төхөөрөмжид ус нэвчсэн байдалтай байгааг “Говь” ХК өмнө нь мэдээлж байсан.
Харин тус үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээж, үйлдвэрлэлээ эхлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Үйлдвэрлэл маргааш эхлэх бөгөөд нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн очих болжээ. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал 
Холбоотой мэдээ