Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 614 сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 24-ний 00.00 цагт дууслаа. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 25-нд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өглөөний 09:00 цагаас эхэлсэн. Дорноговь аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нийт 616 хүн санал өгөх хүсэлт гаргасан. Тэдний хоёр нь цагдан хоригдож байгаа тул 614 сонгогч санал өгнө.
Сайншанд сумын сонгуулийн санал авах 492 дугаар хэсгийн зохион байгуулагчид харьяа хэсгийнхээ 28 сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаас 27 хүний саналыг авлаа. Нэг сонгогч хүндэтгэх шалтгааны улмаас саналаа өгөөгүй. Санал авах үйл ажиллагааг намуудын ажиглагчид болон цагдаагийн байгууллагын төлөөллийн байлцуулан зохион байгуулав.

Сонгуулийн тухай хуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн саналыг авахаар заасан.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах мэдээллийг өмнө нь сонгогчдод итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан хүргэсэн тул санал авах ажиллагаанд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй аж.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан саналыг ажиглагч, цагдаагийн байгууллагын төлөөллийг байлцуулан лацдаж хяналтад байлгаад 26-ны өглөө мэдээллийн технологийн даамал, ажиглагч, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг байлцуулж санал тоолох төхөөрөмжид хамгийн түрүүнд уншуулна. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа өглөөний 09.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Х.Эрдэнэбулган