МАХН-ын дэмжигчид санал хураалтын дүнг нэн даруй мэдээлэхийг шаардаж байна

[1507871068] Ерөнхийлөгч - 2017
ariunbold@montsame.gov.mn
2017-06-27 01:18:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын гишүүд дэмжигчид яг одоо СЕХ-ны байрны нэгдүгээр давхарт дайран ороод байна.

Тэд СЕХ-ны удирдлагуудыг Ерөнхийлөгчийн ээлжит санал хураалтын урьдчилсан дүнг нэн даруй мэдээлэхийг шаардаж байна. СЕХ-ноос урьдчилсан дүнг зарлахгүй удаж байгаа нь сонгуулийн саналыг “луйвардах” гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа. Мөн санал хураалтын үеэр зарим намууд иргэдийн саналыг мөнгөөр худалдан авсан тухай мэдээлэл олон нийтэд тархаад байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцохыг шаардав.

Одоогоор 1984 хэсгийн хорооноос 1937 нь сонгуулийн урьдчилсан дүнг гараад байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ