Орхон аймагт чанаргүй зээл 40.3 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 14:06:04

Орхон аймгийн арилжааны банкууд эхний есөн сарын байдлаар 218.7 тэрбум төгрөгийн зээл олгосноос 1.1 хувь чанаргүй зээлд тооцогджээ. Энэ нь санхүү, эдийн засгийн хямралтай холбоотой гэж Монгол банкны Орхон аймаг дахь хэлтсийн дарга С.Долгорсүрэн хэллээ.

Чанаргүй зээлийн 1.1 хувь нь ойролцоогоор 2.5 тэрбум төгрөг бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 сая төгрөг буюу 40.3 хувиар өссөн гэсэн үг. Тодруулбал, өнгөрсөн онд эхний есөн сард 246.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 1.8 тэрбум нь чанаргүй зээлд бүртгэгджээ. Чанаргүй зээлийн дийлэнх нь хэрэглээний буюу цалингийн зээл эзэлж байна. Иргэд нэг юм уу хоёр банкнаас давхар зээл авч байгаа нь эргэн төлж чадахгүйд хүрчээ. Иймд арилжааны банкуудад чанаргүй зээлийн тоог нэмэхгүй байхыг үүрэг болгосон байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ