Бразилын Ерөнхийлөгч "G20"-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер 7 дугаар сарын 7-8-нд Германы Гамбург хотод болох "G20" дээд хэмжээний уулзалтад оролцохгүй болсон тухай лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Ерөнхийлөгч G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан” гэж хэвлэлийн алба мэдээлсэн боловч үүний шалтгааныг албан ёсоор дурдсангүй. Харин “UOL” интернет порталын мэдээлснээр, Ерөнхий прокурор Родригу Жано-гийн зүгээс Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгасан тухай асуудлыг парламентаар хэлэлцэх үед М.Темер эх орондоо байхаар шийджээ. Тэрбээр Засгийн газрынхаа голлох яамдын сайдуудтай уулзан, үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг хэлэлцэн ярилцжээ.
6 дугаар сарын 26-нд Ерөнхийлөгч М.Темерт авлигын хэргээр ял тулгах хүсэлтийг Бразилын Ерөнхий прокуророос Холбооны дээд шүүхэд гаргасан юм. Ерөнхий прокурорын үзэж байгаагаар, Ерөнхийлөгч М.Темер 2017 оны 3-4 дүгээр сард бизнес эрхлэгч Жоэсли Батиста-гаас 500 000 реалын /152 000 доллар/ хахууль авсан ажээ.

Бразилын хуулиар төрийн тэргүүн нь шүүхийн мөрдөлтөөс ангид, хэсэгчилсэн халдашгүй дархан эрхтэй байдаг байна. Ерөнхийлөгчид ял тулгах шийдвэрийг зөвхөн Холбооны дээд шүүх гаргах эрхтэй байдаг аж. Мөн дээд шатны шүүх зохих зөвшөөрлийг парламентаас авах ёстой. Тодруулбал, шүүгчдээс гадна Ерөнхийлөгчид ял тулгах тухай асуудлыг хууль тогтоох байгууллагын Доод танхимын депутатуудын гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд хэлэлцэх ёстой юм.
Ерөнхийлөгч М.Темер өөрийг нь авлигын хэрэгт буруутгаж байгааг ямар ч баримт нотолгоогүй зүйл гэж үзэж байна. Тэрбээр телевизээр үг хэлэх үеэрээ энэ бүхнийг “уран сайхны зохиомж” хэмээн нэрлэжээ.
О.Барс