Ойн хөнөөлт шавжийг таних, тэмцэх арга ажиллагаа сэдэвт сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-04 13:42:45
Хэнтий /МОНЦАМЭ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой судалгаа хөгжлийн төв, Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчиийн хуримтлалыг нэмэглүүлэх” GCP/МОН/008/GFF төсөл хамтран ойн хөнөөлт шавжийг таних, тэмцэх арга ажиллагаа сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулагдсан тус сургалтанд “Биндэр-Ой” Сум Дундын Ойн Анги /СДОА/, “Хэнтийн шинэс ” СДОА, “Батширээт” СДОА болон тус төсөлд хамрагдах нөхөрлөлүүдийн төлөөлөл нийлсэн 25 хүн хамрагдсан байна.

Сургалт нөхөрлөлүүд өөрийн эзэмшлийн ойг хөнөөлт шавжаас хамгаалах, таних,  тоо хэмжээг тодорхойлох, тэмцэх арга ажиллагаанд суралцуулж, дадлага эзэмшүүлэх зорилготой зохион байгуулагдсан аж.

                                                                                                                                               Д.Одонтунгалаг
 
 
 
Холбоотой мэдээ