Хилийн цэргийн 0131 дүгээр анги "Цэргийн гавьяаны одон" хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эдүгээ 84 жилийн ойтойгоо золгож буй Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131 дүгээр анги 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 200 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа “Цэргийн гавьяаны одон” хүртлээ.
Уг одонг тус ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Ц.Баярсайхан гардуулан өглөө. Тэрбээр " Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөгийн хилийн алба хил хамгаалах байгууллагыг цогцлоож, туурга тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид дайчиддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн тус ангийнханд баяр хүргэв.

Ж.Батсайхан