Живсэн хөлөг онгоц мөн эсэхийг тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-02 17:42:59

ВАШИНГТОН. /Reuters/.  Багамын арлын ойролцоо олдсон хөлөг онгоцны сэг Эл Фаро тээврийн хөлөг онгоцных мөн эсэхийг тодруулахаар шумбагч хөлөг илгээнэ.

Өнгөрсөн сард багийн 33 гишүүдийн хамт хар салхинд өртөж алга болсон Эл Фаро онгоцны сэг мөн эсэхийг танихаар АНУ-ын тэнгисийн аврах ажиллагааны баг алсын удирдлагатай шумбагч хөлөг илгээхээр бэлдэж байна.

Цогцос илрүүлбэл тэнгисийн цэргүүд эргүүлэн авчрахыг оролдоно гэж Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Питер Надсон мэдэгджээ.  

Эл Фарогийн осол нь 1983 оноос хойш гарсан, АНУ-ын тугтай хөлөг онгоцны  хамгийн том осол билээ.

АНУ-ын Флорида муж улсын Жексонвиллээс Пуэрто-Риког зорин  хөдөлсөн Эл Фаро хөлөг онгоцыг ахмад нь хүчтэй шуурганы өөдөөс жолоодсон байх магадлалтай бөгөөд энэ шийдвэр хөлөг онгоцны мэргэжилтнүүдийг мухардалд оруулжээ.

Аравдугаар сарын 1-нд ахмад жолоодлого алдаж, усанд автлаа гэж мэдээлснээс хойш Эл Фаро сураггүй алга болсон юм. Хөлгийн багт 28 америк, 5 польш иргэн байжээ.  

Хөлөг онгоцыг алга болсны дараа АНУ-ын Эргийн хамгаалалтын албаныхан эрэн хайж, аврах долоо хоногийн ажиллагаа явуулаад нэг л цогцос олсон юм.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ