Баяр наадмын үеэр бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-05 11:40:07
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид үндэсний их баяр наадмын үеэр яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газарт зөвлөмж хүргүүллээ.

Уг зөвлөмжөөр наадмын амралтын өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, яаралтай тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх, машин техникийн бүрэн бүтэн байдал, түргэн, яаралтай тусламжийн тасгийн хоолны хордлого, хордлогот халдвар болон бусад халдварын үед авах бэлэн байдлыг хангах, хоолны хордлого, хордлогот халдвар болон бусад халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх, тусгаарлах, онош батлах, ард иргэдийг сэрэмжлүүлэх арга хэмжээ авах асуудлуудыг зөвлөсөн байна.

Дашрамд хэлэхэд, энэ сарын 11, 12-ны өдрүүдэд болох үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүх улсын байцаагчид амралтгүй ажиллаж аж. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ