Мөнххайрхан ууланд болсон “Альпинад -2017” авиралтад 140 тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Хоёр жилд нэг удаа зохиогддог “Альпинад-2017” авиралтыг Монголын уулчдын үндэсний холбоо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Онцгой Байдлын газар, Мөнхайрхан сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
Энэ зуны уулын авиралт уулын спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, ур чадварыг сайжруулах, өндөр ууланд авирах дадал олгох, гадаад дотоод дахь авиралтад бие даан оролцох баг тамирчдыг бэлтгэх, уулчдын залуу хойч үеийг бэлтгэхэд чиглэгдлээ.
“Альпинад 2017” Монголын уулчдын цугларалтын үеэр өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 29-нөөс 7-р сарын 1-ний хооронд болсон юм.
Тус тэмцээнд Улаанбаатар хот, Ховд аймаг, Говь-Алтай аймаг, Орхон аймаг, Налайх дүүргийн 10 клуб, байгууллагын 89 тамирчин, нийт 140 уулын спортын тамирчид оролцжээ. Энэ удаагийн “Альпинад 2017” нь Монгол хүн анх удаа дэлхийн 8 оргилыг эзэлсэнийг тэмдэглэж МУГТ, ОУХМ Б.Гангаамаагийн нэрэмжит болгон зохион байгуулагдсанаараа онцлог байв.
"Альпинад-2017" уулчдын цугларалт авиралт нь А, В, С гэсэн гурван ангилалын замаар явагдлаа. Уулчдын мэргэжлийн ур чадвар, техник, тэсвэр хатуужлыг шаардсан мастерын оноо цуглуулах техникийн авиралт нь С ангиллын зам бөгөөд 15 уулчин уг замаар авиралт хийсэн байна. ОХУМ, ахлах шүүгч С.Бат-Эрдэнээр ахлуулсан тус багийнхан Мөнххайрхан уулын ноён оргил болох 4204 м өндөр Сүхбаатар оргилыг 7-р сарын 1-ний өдрийн 13 цагт эзэлсэн бөгөөд энэ удаагийн авиралт нь байгалийн хүнд нөхцөлд болжээ.
“Альпинад 2017” уулчдын цугларалт авиралтын А зам буюу Барилгачин оргилд хийсэн авиралтыг Хөдөлмөр нийгэмлэгийн ахмад уулчид Мөнххайрхан ууланд авирсаны 45 жилийн ойг тохиолдуулан ахмад уулчин ОУХМ Т.Ичинноровын нэрэмжит болгон амжилттай зохион байгуулсан байна.

А.Бямбасүрэн