Буриадын поп уран бүтээлчид Монголын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-03 11:43:48

ОХУ, Буриад улсын эстрад, поп-рокын дуучид томоохон бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл хотноо тоглолтоо хийх гэж байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг супер шоу тоглолтыг ОХУ-ын Буриадын “Buriad Рор-Stars” нэгдэл, Монголын “NU-ANS” студи хамтран зохион байгуулах юм. 

Буриадын поп-эстрадын хөгжмийн урсгал өөрийн өнгө төрхтэйгөөр гадны улс оронд хэдийн танил болоод байгаа.

Багийн бүрэлдэхүүнд ОХУ болоод Буриадад алдартай дуучин Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева, Хатагур зүү, Валико Гаспарян, Орчин үеийн бүжгийн Капучино, Угол зрения хамтлаг болон гэрэл техникийн ажилчид, дууны инженер, хувцасны дизайнер, makeup артист, менежер, шоу энтертаймент найруулагч зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүн удахгүй хүрэлцэн ирэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ