Хоёр санал авах байрны дүн мэдээг СЕХ хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүн мэдээ ямар явцтай яваа талаар СЕХ-ноос 09:40 минутад мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд нийт 1984 санал авах байр ажилласан. Үүнээс одоогийн байдлаар хоёр санал авах байрны дүн мэдээ СЕХ-нд ирээгүй байна.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа нийт иргэдийг СЕХ багцалж, нэг санал авах байраар тооцож байгаа. Энэ хүрээнд Казахстан, Болгар, Турк, Египит зэрэг хэд хэдэн оронд өгсөн манай улсын иргэдийн санал хараахан СЕХ-нд ирээгүй байна. Тэдгээр саналыг зөөвөрлөсөн онгоц өнөө өглөө 10:05 минутад “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах байсан ч нислэг хойшилжээ. Ингэснээр Туркээс ирэх уг онгоц Улаанбаатарын цагаар 23 цагийн орчимд газардахаар байгаа аж.
Мөн Ховд аймгийн Үенч сумын Улиаст баг буюу 1182 дугаар хэсгийн дүн Сонгуулийн Ерөнхий хороонд ирээгүй байна. Тус хэсэг нь сүлжээнд холбогдоогүй, сүлжээтэй суурин газарт хүрч мэдээгээ дамжуулахаар явах замд нь бороо орж, шаварт сууснаас дүн ийн хоцорч байгаа гэнэ. Хамгийн сүүлд СЕХ-той уг хэсгийн хорооныхон холбогдоход "Булган сум руу хүрэхэд 5 км дутуу байна, очоод мэдээгээ дамжуулна" гэдгээ хэлсэн байна.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал