Дэлхийн удирдагчид терроризмын асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГАМБУРГ. /CNN/. Германы нийслэл Гамбург хотноо болж буй 20-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын нээлтийн хуралдаан дээр дэлхийн удирдагчид терроризмын эсрэг тэмцэх асуудлаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
Уг дээд хэмжээний уулзалтад Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй удирдагчид оролцож байна.
Германы канцлер Ангела Меркель уг хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтыг удирдан явуулж байгаа юм.
Уулзалтын эхний хэсэгт, дэлхийн эргэн тойронд болж буй Лалын улсын бүлэглэл болон террорист халдлагуудын талаар удирдагчид хэлэлцсэн байна. Удирдагчид терроризмын холбогдолтой бүхий л үйлдлийг буруушаасан бөгөөд илүү их мэдээлэл хуваалцах тал дээр зөвшилцжээ.
Санхүүгийн эх үүсвэр болон хүчирхийллийн хэт давруу үзэлтнүүдийн үзэл суртал зэрэг терроризмын үндсэн шалтгаанууд дээр нэн даруй анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар удирдагчид санал нэгтэй байв.

Х.Сарнай