Баянхонгорынхон Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өндөр ирцтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-08 15:19:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад Баянхонгор аймгийн сонгогчид 65.78 хувийн ирцтэй оролцлоо. Ингэснээр улсын хэмжээнд хамгийн өндөр ирцтэй оролцсон аймаг болж бөгөөд өмнөх санал хураалтад ч тус аймгийнхан ирц өндөр буюу нийт сонгогчдын 72 хувь нь саналаа өгсөн байна. 
Сонгуулийн ажлыг зохион байгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй, хэвийн үргэлжилж дууссаныг албаныхан хэлсэн. Одоогийн байдлаар сонгуулийн албан ёсны нэгдсэн дүнг гаргахаар аймгийн Сонгуулийн хорооныхон ажиллаж байгаа бөгөөд эхний зургаан сумын мэдээг нэгтгээд байгаа аж. Урьдчилсан дүнгээр аймгийн олонхи сумд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт санал авах 105 байранд 683 зохион байгуулагч, нийт дүнгээр сонгуулийн үйл ажиллагааг 796 хүн гардан зохион явуулсан байна.
                                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ