Урианхай харваанд Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/.Тулгар төр байгуулсны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн наадам “Урианхай сур харваа”-гаар өчигдөр эхлэлээ. Энэ жил 172 (мэргэн 12, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95) харваач цэц сорив. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болдог уламжлалтай урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Дүгэржавын Баттулга 25 оноогоор түрүүлж, “Улсын мэргэн” цолны болзлыг хангав.
Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер Шийлэгийн Батмөнх мөнгөн медаль хүртсэн бол Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, улсын хошой мэргэн Дамбын Мөнхгэрэл хүрэл медалийг тус тус хүртлээ.
Харин дөрөвдүгээрт байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Хөхийн Бямбажав шалгарсан бол удаах байрт мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Жимбээгийн Батсүх орж, дэд мастер цол хүртсэн юм.
Сонирхуулахад, тус тэмцээнд өнгөрсөн жил Говь-Алтай аймаг Дарви сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач Ж.Энхбат 25 оноогоор түрүүлсэн юм.

Т.Есүхэйтөмөр