Уяач бүрийг даатгалд хамруулж, хариуцлагын гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Ардын хувьсгалын 96, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 86 жилийнбаяр наадамд хурдан хүлгээ уралдуулж буй уяач бүртэй хариуцлагын гэрээ байгуулж, уралдаанч хүүхэд бүрийг даатгалд хамруулан ажиллаж байна. Наадмын азарга, соёолон, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж 130 орчим хурдан хүлэг, 60 орчим уралдаанч хүүхэд оролцлоо.
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 10 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулан хүүхэд хамгааллын ажил, үйлчилгээг үзүүлж, уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Уяач бүртэй "Хариуцлагын гэрээ" байгуулсан бөгөөд хүүхэд бүр зуун хувь даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг иж бүрэн өмсөж уралдаж байна. Эхний 4 насны уралдааны үед унасан хүүхэдгүй энх мэнд сайхан наадлаа. Морь унаж буй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал учраас мэдээлэл зөвлөгөөгөөр тогтмол ханган ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа