Төв аймгийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 12:26:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Төв аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын нээлт энэ сарын 14-нд уртын сайхан дуугаар ёслол төгөлдөр эхэллээ.
Баяр наадмын нээлтэд “Монгол туургатан” театрын нийт 100 гаруй уран бүтээлчид оролцож түмэн олондоо ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яруу найргаас дээжлэн хүргэсэн бол Төв аймгаас төрсөн зургаан алдарт уяач цуутай хүлгийнхээ тамгыг эсгий дээр мөнхөлж тамгаллаа.
Наадмын нээлтийн төгсгөлд наадамчин олон хамтран Төв аймгийнхаа сүлд дууг дуулснаар өндөрлөв. Дашрамд дурдахад Төв аймгийн  аймгийн баяр наадмыг гадаадын 60 гаруй жуулчин үзэж сонирхжээ.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал оролцож наадамчин олондоо хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморийн дээдийг хүсэн ерөөв. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ