Дундговь аймгийн харваачид тэргүүн байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 22:52:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 94 жилийн баяр наадмын шагайн харваа хоёр үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргав.

Тэмцээнд 12 багийн 100 гаруй тамирчин оролцсоноос Дундговь аймгийн улсын гарамгай мэргэн Б.Намжилцэрэн ахлагчтай Дундговь аймгийн баг тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байранд аймгийн гоц мэргэн Ч.Доржхорол ахлагчтай Дундговь аймгийн баг шалгарав. Гуравдугаар байранд залуу харваач А.Ганхуяг ахлагчтай “Монгол туургатан” театрын шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд хүүхдийн цуваа харваа болж 15 өсвөрийн харваачид оролцсоноос  есөн настай А.Алтан-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ