Хандивын мөнгийг Онцгой байдлын албаныханд гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-17 17:08:18
Дорноговь /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад туслах аяныг энэ сарын 16-нд Дорноговь аймгийн хэсэг залуус санаачилж өрнүүлсэн.
Нэг өдөр зохион байгуулсан аянаар нийт найман сая,217 мянган төгрөг иргэдээс цугларсныг аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга дэд хурандаа Д.Гантулгад гардууллаа. Дээрх мөнгийг түймэр унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын хэрэгцээтэй зүйлсэд зарцуулна хэмээн дэд хурандаа Д.Гантулга хэлэв.
“Эх орноо гал түймрээс аваръя” аяныг Сайншанд сумын “Үлэмж” худалдааны төв, “Дорнын манлайлагч залуус” төрийн бус байгууллага, www.dornogovipost.mn сайт санаачилж  хамтран хэрэгжүүлжээ.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ