Хөвсгөл аймгийн Онцгой байдлын алба хаагчид чийрэгжүүлэлтийн танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:25:38

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл мэнд- Чийрэгжүүлэлтийн танхим”-тай боллоо. 


Чийрэгжүүлэлтийн танхим нээгдсэнээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 27 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Улсын нөөцийн салбарын офицер, ахлагч, аврагч, гал сөнөөгчдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, тэднийг нийтийн биеийн тамир, спортод өргөнөөр хамруулж, эрүүл мэндийг сахин хамгаалах явдлыг бэхжүүлэх, хөдөлгөөний хомсдол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чухал хувь нэмэр болох гэнэ. Тус танхимд өмнө нь ашиглаж байсан 2,0 сая төгрөгийн үнэ бүхий чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмжийг байрлуулжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ