Т. Бямбадорж: Бичигтийн авто замын ажилд оролцвол компани өргөжих, бэхжих томоохон эхлэл тавигдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь “Талын зам” төрийн өмчит хувьцаат компани нь 35 жилийн түүхтэй. 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг тус компани түүхэндээ анх удаа Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ. Улсаас батлагдсан төсөв хөрөнгө хүрэлцээ муу байгаа ч үүрэгт ажлаа амжилттай биелүүлж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр тус компаний хамт олон гар сэтгэл нэгдэн ажиллаж байна. Ингээд авто зам засвар арчлалтын “Талын зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т. Бямбадоржтой хийсэн ярилцлагыг хүргэе.
-Талын зам ТӨХК-д 2017 онд хичнээн төгрөгийн төсөв батлагдсан бэ. Батлагдсан төсвийн хичнээн хувийг одоогоор зарцуулаад байна?
- 2017 онд манай компанид 124 сая төгрөгийг яамнаас батлаж өгсөн. Үүнийгээ өөрийн харъяаны гурван чиглэлийн замд хуваарилаад ажиллаж байна. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Өндөрхаан чиглэлийн замд цасны шороон далан байгуулчихвал энэ жилийн төлөвлөгөөт ажил дуусна. 20 хоногийн дараа гэхэд жилийн төлөвлөсөн ажил бүрэн дуусна. Зам засвар арчлалтын ажлын зардал энэ жил танагдаад өмнөх жилээс нэг дахин буурч 50 хувьтай батлагдсан. Гэхдээ намар явагдах тодотголоор танагдсан төсвөө дахин батлуулаад замын ажил хийх боломж байгаа.
-Аймгийн төв доторх тойргийн замуудын засварын ажлыг танай компани хийдэг үү, замын эвдрэл, гэмтэл хэр их байгаа вэ?
- Эвдрэл гэмтэл маш их байгаа. Төсөвлөгдсөн мөнгө нь хязгаартай учир тэр бүгдийг бүрэн засаж шинэчилж чадахгүй байгаа. Гэхдээ манай компани төрийн өмчит учир зөвхөн улсын чанартай замаа хариуцдаг. Орон нутгийн замууд харъяалагдахгүй гэсэн үг. Эдгээр замыг тохижилт үйлчилгээний компани хариуцдаг. Хэрвээ аймаг орон нутгаас төсөв мөнгө батлаад өгвөл орон нутагт байгаа ганцхан мэргэжлийн компани гэдэг утгаараа засвар арчлалтын ажлыг хийх боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэхүү зам засварын ажлын тендерийг орон нутгийнхаа компанид бус гадны өөр компаниудаар хийлгэж ирсэнээс болж компани сүүлийн зургаан жил алдагдалтай ажилласан байдаг. Тиймээс бид улсаас батлагдсан төсвийг харах бус өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх ямар л боломж байна түүнийг судалж байгаа.
- Бичигт боомтын чиглэлийн 270 км хатуу хучилттай зам тавигдахаар боллоо шүү дээ. Энэ ажилд танайх оролцох боломжтой юу?
- Манайх дангаараа тэр ажлыг хийх ямар ч боломж байхгүй. Хүн хүч, техник хэрэгсэл гээд хэцүү ш дээ. Харин туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжтой. Энэ чиглэлээр хүсэлтээ яаманд хүргүүлсэн. Компани маань өөрөө 100 хувь төрийн өмчийн хорооны харъяанд байж, үйл ажиллагааг яамнаас удирддаг учир энэхүү замын ажилд оролцох боломжтой гэж бодож, их найдлага тавьж байгаа. Хэрвээ энэ ажилд оролцож чадах юм бол компани маань өргөжих, бэхжих томоохон эхлэл тавигдах юм.
-Одоогоор Талын зам компани хэдэн ажилтантай байна. Ажилчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн хүрэлцээ, хангалт хэр байдаг вэ?
- Манай компани 35 жилийн түүхтэй. Гэтэл техник хэрэгсэл маш муу. Хамгийн сүүлд 2004 онд хоёр гурван техникийн шинэчлэл хийгдсэн. Бусад нь аль 70,80 оны техник байдаг. Индүүний машин гэхэд л 1974 оных. Хэдий ажилладаг ч одоо бас гологдоод байна. Ажилчдын хувьд гайгүй. Шаардлагатай мэргэжилтнүүд нь байгаа. Гэхдээ бидний ажил чинь техникийн хүчээр хийгддэг учраас ажил маань техникээрээ л үнэлэгдэнэ. Тиймээс ойрын хугацаанд техникийн шинэчлэл хийх шаардлагатай. Энэ л одоогоор бидний хувьд тулгамдаж буй асуудал болоод байна.
-Ойрын хугацаанд техникийн шинэчлэл хийх боломж байна уу. Та судалж үзэв үү?
- Өөрийн хөрөнгөөр бол ямар ч боломжгүй. Жилд ердөө 100 гаруй сая төгрөг батлагдаж байна. Гэтэл замын техникүүд нь маш үнэтэй, дор хаяж 200-300 сая төгрөгийн өртөгтэй. Тусламж хандив, хөнгөлөлттэй зээл юу байна гээд өөр л арга зам хайх хэрэгтэй болоод байгаа юм. Харин саяхан бид ТУЗ-өөрөө 90 сая төгрөгийн зээл авах эрх нээлгэлээ. Одоо банкнаас зээл авах талаар судалгаа юмнууд хийгдэж байна. Хэрвээ энэ ажил бүтвэл бид хуучин явж байсан ч хамаагүй замын индүү болон хоовоо машин авахаар төлөвлөөд байна.
-Хэдийгээр ТӨХК ч гэлээ аймаг орон нутагтайгаа хамтын ажиллагаатай байх нь чухал. Та бүхний хамтын ажиллагаа хэр түвшинд байна вэ?
- Хамтын ажиллагаа өмнө нь бараг байхгүй байсан гэж хэлж болно. Зам арчлалт засварын ажлыг дандаа хувийн компаниудаар гүйцэтгүүлж ирсэн нь энэ компанийг хүнд байдалд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Өөрийн чинь хэлдгээр хэдийгээр манайх төрийн өмчит боловч аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай хамтын ажиллагаатай байх зайлшгүй хэрэгтэй. Тиймээс удирдлагууддаа хамтарч ажиллах хүсэлтээ тавьж, тодорхой хэмжээнд ойлголцоод ажиллаж байна, мэргэжлийн холбогдолтой тендерүүд дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
-Таныг гүйцэтгэх захирлын ажлыг аваад удаагүй байгаа сонссон. Дээр хэлсэнчлэн төсөв санхүү, техник хэрэгсэл гээд хүнд нөхцөлд байгаа ийм компанийг дахин сэргээж чадна гэж энэ ажлыг авсан байх?
- Мэдээж тэгэлгүй яахав. Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Энэ ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сард хүлээж авсан. Ажлаа авсанаас хойш ажилчдаа идэвхжүүлэх, компаниа бэхжүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласан. Үүний дүнд бид хавраас хойш зөвхөн орон нутагт гэхэд 40-өөд сая төгрөгийн ажил гүйцэтгэчихээд байна. Дээрээс нь 300-аад сая төгрөгийн тендерийн ажилд оролцоод явж байна. Энэ бол нөгөө хэлээд байгаа орон нутгийн хамтын ажиллагааны нэг жишээ л дээ. Ингээд аль аль талаасаа дэмжлэг үзүүлээд ойлголцоод ажиллавал компани амархан бэхжинэ. Манай компани өнгөрсөн онд Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр түүхэндээ анх удаа шалгарлаа. Энэ бол шинэ баг хамт олны хувьд богино хугацаанд гаргасан том амжилт юм. Эхлэл амжилттай сайхан тавигдаж байна. Тиймээс цаашдын маань ирээдүй ч гэсэн гэрэлтэй байгаа гэдэгт бид итгэдэг.
-Зав гарган ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье?
- Баярлалаа

Т. Одончимэг