Цагдаа нар ахмадуудынхаа сургаалийг сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-19 11:43:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны “Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор тус аймаг дахь Цагдаагийн газраас  “Бидний бахархал” арга хэмжээ зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор, цагдаагийн хурандаа М.Батаев, цагдаагийн хурандаа Т.Менгельс, Т.Костёр, дэд хурандаа Х.Бакен нарыг урьж оролцуулсан бөгөөд цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд албаараа бахархах сэтгэлгээ, удирдахуй ухаан, ажлын туршлага, цагдаагийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага зэрэг сэдвүүдээр яриа, таниулга хийж, зөвлөмж, сургааль айлтгасан байна.

"Бидний бахархал" арга хэмжээнд хууль сахиулах байгууллагын тэргүүний удирдах ажилтан, хууль зүйн ухааны доктор, профессор “Монгол хурандаа” нийгэмлэгийн дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Майдарын Батаевыг оролцуулснаар онцгой ач холбогдолтой болсон бөгөөд алба хаагч нарын албандаа хандах хандлага, илтгэл үнэмшил, бүтээлч сэтгэлгээ, сахилга, ёс зүй, хариуцлага, байгууллагын соёл дээшлэх зэрэг эерэг өөрчлөлтийг бий болголоо гэж Цагдаагийн хамт олон үзэж байна. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ